Та манай үйлчилгээг авахын тулд энэхүү Үйлчилгээний нөхцлийг бүрэн хүлээн зөвшөөрсөн байх ёстой.

ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

ГАС ХХК нь Нисэх буудлаас угтаж тосох болон нисэх буудал руу хүргэх үйлчилгээг олон нийтэд нээлттэй хэлбэрээр үзүүлнэ.

ГАС ХХК нь өөрийн вебсайт болон телефон утсаар дамжуулан хүргэлтийн үйлчилгээг хайх, захиалах, захиалгыг удирдана. ГАС ХХК-г цаашид “Компани”, "Бид", "Үйлчилгээ" эсвэл "Агент" гэж нэрлэж болно.

Бид хүргэлтийн үйлчилгээг гардан гүйцэтгэгчийн өмнөөс агентын үүрэг гүйцэтгэх бөгөөд нэмэлт үйлчилгээ, бүтээгдэхүүнийг газар дээр нь үзүүлнэ. Бид дараах үүргийг хүлээнэ:

- Хүргэлтийг гүйцэтгэхэд шаардлагатай бүх мэдээллийг танаас хүлээн авах;

- Уг мэдээллийг тээвэрлэгчид дамжуулах, үйлчилгээ үзүүлэх зөвшөөрлийг нь авах;

- тээвэрлэгч үйлчилгээ үзүүлэхэд бэлэн байгаа тухай танд мэдэгдэх;

- захиалгын гүйцэтгэлд туслалцаа үзүүлэх, хяналт тавих.

Манай үйлчилгээгээр захиалгын хүсэлт гаргаснаар та энэхүү Үйлчилгээний нөхцлийг бүрэн хүлээн зөвшөөрсөнд тооцохоос гадна 18-аас доош насны бүх зорчигч хууль ёсны асран хамгаалагчийн хамтаар зорчиж байгаа тухай хувийн баталгааг үүгээр өгч байгаа болно.

1. Үндсэн нэр томъёо, тэдгээрийн тодорхойлолтууд

1.1. Нисэх буудлаас угтаж тосох болон нисэх буудал руу хүргэх үйлчилгээг цаашид трансфер гэх бөгөөд энэ нь дараах бүрдлүүдийг багтаасан цогц үйлчилгээг хэлнэ:

- тээвэрлэгч эсвэл түүний төлөөлөгч зорчигчийг тохиролцсон газар, цагт ирэх хүртэл нь буюу тохиролцсон хүлээлгийн хугацаа дуустал хүлээж байх;

- зорчигчийг угтах;

- зорчигчийг тээврийн хэрэгсэлд хүргэж өгөх, ачаа тээшийг тээврийн хэрэгсэлд ачих;

- зорчигчдыг тээврийн хэрэгслээр товлосон газарт хүргэх.

Трансферыг захиалгын мэдээллээс хамаарч суудлын машин, минивэн, микроавтобус, автобус, автобусаар гүйцэтгэнэ.

1.1. Тээвэрлэгч гэж нь бидэнтэй байгуулсан гэрээний дагуу трансфер үйлчилгээ үзүүлж буй хувь хүн, албан байгууллагыг хэлнэ.

1.2. Нэмэлт үйлчилгээ, бүтээгдэхүүн гэдэг нь тээвэрлэгчээс трансфер үйлчилгээний хамтаар эсвэл трансфер үйлчилгээ үзүүлэх явцад үзүүлж болох аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээг хэлнэ. Нэмэлт бүтээгдэхүүн, үйлчилгээ нь ихэнхдээ зорчигчид хэрэг болохуйц шинж чанартай үйлчилгээ, бүтээгдэхүүн байж болох бөгөөд угталт, аяллын нөхцөл, тээврийн хэрэгслийн загвар тоноглолтой холбогдож болно. Эдгээр үйлчилгээ ихэнх тохиолдолд тусдаа төлбөртэй боловч үйлчилгээний салшгүй нэг хэсэг байж болно.

1.3. ГАС ХХК-ийн Үйлчилгээ (цаашид ГэтЭйрпорт гэнэ) гэж трансфер захиалах, мэдээлэл олж авах, захиалгатай холбоотой туслалцаа авах боломж бүхий getairport.mn вэбсайт, мэдээллийн систем болон мэдээллийн бусад сувгуудыг хэлнэ.

1.4. Захиалгын хүсэлт гэж үйлчлүүлэгчийн зүгээс “ГэтЭйрпорт”-д өгсөн, үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай бөгөөд хангалттай мэдээллийг хэлнэ. Захиалгын хүсэлт гаргаснаар үйлчлүүлэгч трансфер үйлчилгээг түүний бүх нөхцлийн хамтаар авахад бэлэн гэдгээ баталгаажуулсанд тооцно.

1.5. Ваучер гэж трансферын бүх чухал мэдээллийг агуулж, үйлчилгээний төлбөрийг баталгаажуулсан баримт бичгийг хэлнэ.

1.6. Захиалга гэж хоёр талаас буюу үйлчлүүлэгч болон тээвэрлэгч хоорондын баталгаажуулсан хүсэлтийг хэлнэ.

1.7. Үйлчлүүлэгч гэж “ГэтЭйрпорт” үйлчилгээ авах хүсэлт гаргасан аливаа этгээдийг хэлнэ. Цаашид “зорчигч” эсвэл “та” гэж нэрлэж болно.

2. Захиалгын хүсэлт

2.1. Үйлчлүүлэгч “ГэтЭйрпорт” үйлчилгээгээр дамжуулан захиалгын хүсэлт гаргахдаа шаардлагатай бүх мэдээллийг зааж өгөх бөгөөд тэдгээрийн үнэн зөв, бодит байдлыг бүрэн хариуцна. Захиалга өгөх үед мэдээлэл дутуу эсвэл буруу өгсний улмаас үүдэлтэй аливаа эрсдэл, үйлчилгээний доголдлыг үйлчлүүлэгч хариуцна.

2.2. Бид үйлчлүүлэгчийн захиалгыг хүлээн авч шалгасны дараа нэмэлт тодруулга авах шаардлага үүсч болзошгүй бөгөөд эдгээр тодруулгыг тээвэрлэгчид мэдээлснээр тухайн тээвэрлэгч заасан нөхцлийн дагуу трансфер гүйцэтгэх эсэхийг шийдвэрлэнэ.Захиалгын хүсэлтийг тээвэрлэгч хүлээн авсны дараа захиалгад тооцно.

2.3. Бид захиалгын хүсэлтийг нэмэлт тодруулга орж болзошгүйг харгалзан дараах хугацаанд хүлээн авдаг:

- Эконом ангилал (3 зорчигчийн суудалтай): трансфер эхлэхээс 16 цагийн өмнө;

- Минивэн ангилал (6 хүртэлх зорчигчийн суудалтай): трансфер эхлэхээс 16 цагийн өмнө;

- Бусад ангилал: трансфер эхлэхээс 24 цагийн өмнө;

Бид эдгээр хугацаанаас хойш хүлээн авсан хүсэлтэд татгалзах эрхтэй.

3. Угтах, хүргэх газар

1. Угтах газар гэж тээвэрлэгч зорчигчийг хүлээж байх ёстой хаягийг ойлгоно.

Очих цэг гэж жолооч зорчигчийг буулгах ёстой хаягийг хэлнэ.

3.2. Угтах газар болон буулгах газрын хаягийг тухайн дүүрэг, засаг захиргааны нэгж, байршлын бүсчлэлээр эсхүл тодорхойлох боломжтой өөр мэдээллээр тогтооно. Уг мэдээлэлд зочид буудлын нэр, зам дагуух зогсоол, газрын зураг эсвэл схем дээрх цэг, солбицол багтаж болно. Угтах газар болон буулгах цэгийн заах боломжтой форматыг Үйлчилгээнээс тогтоож болно.

4. Уулзалтын өдөр, цаг

4.1. Зорчигчийг угтахаар тохиролцсон газар тээвэрлэгчийн ирэх ёстой цагийг захиалга дахь уулзах өдөр, цагаар тогтооно. Эдгээр өдөр, цаг нь хөдлөх цэгийн орон нутгийн өдөр, цаг эсвэл тэдгээрийг тодорхойлж болохуйц мэдээлэл (нислэг, галт тэргийн дугаар, хуваарь г.м.) байна. Цагийг зааж өгөх боломжтой бүх форматыг Компаниас тогтооно.

4.2. Тээвэрлэгчийн үнэгүй хүлээх хугацаа нь трансферын цаг эхэлснээс хойш дараах байдлаар тооцогдоно:

- Нисэх буудлаас тосч угтах захиалга бол 60 минут

- Бусад газраас тосч угтах захиалга бол 15 минут тус тус байна.

4.3. Зорчигчийн очих газар нь нисэх буудал, боомт, төмөр замын өртөө (эсвэл яг тодорхой цагт очих шаардлагатай газар) бол Үйлчлүүлэгч уулзах өдөр, цагаа зөв тооцоолох үүрэгтэй бөгөөд хоцорсон болон саатсанаас үүдэлтэй аливаа хохирлыг Үйлчлүүлэгч бүрэн хариуцна. Компанийн зүгээс зааж өгч болох аяллын хугацаа нь ойролцоо хугацаа бөгөөд тус хугацаа тухайн үеийн замын нөхцөл байдал болон бусад хүчин зүйлсээс хамаарч болохыг анхаарна уу.

4.4. Нисэх онгоцны буудал руу хүргүүлэх трансфер үйлчилгээний эхлэх цагийг онгоц хөөрөх цагаас багадаа 3 цагийн өмнө байхыг бид зөвлөж байна.

5. Тээврийн хэрэгслийн ангилал

5.1. Автомашины ангилал нь нийт зорчигчийн тоонд (үүнд хүүхэд багтана) тохирсон байх ёстой. Автомашинд хүүхдийн суудал эсвэл стандартын бус ачаа тээш байрлуулснаар багтаамжийг бууруулж болзошгүй.

5.2. Хүүхэдтэй хамт зорчих бол зориулалтын сандал, өндөрлөгч авч явах нь үйлчлүүлэгч болон зорчигчийн үүрэг.

5.3. Захиалга хийх үед таны сонгосон автомашинаас дээгүүр ангиллын автомашин гаргаж өгөх нь энэхүү гэрээний нөхцлийг зөрчсөнд тооцохгүй. Жишээлбэл та эконом ангилал захиалсан боловч минивэн ангилалын машинаар үйлчлэх г.м.

6. Ачаа тээш

6.1. Стандарт ачаа тээшний гурван талын нийлбэр нь 158 см-ээс ихгүй байх ёстой.

6.2. Овор ихтэй ачаа болон спорт тоног хэрэгсэл (цана, сноуборд, гольфын цүнх, серфингийн хавтан, унадаг дугуй, скутер г.м.), хүүхдийн тэрэг, хүүхдийн хөлд оруулагч, хөгжмийн зэмсэг, амьтан тээвэрлэх хайрцаг сав зэрэг нь стандарт бус ачаа тээшинд тооцогдох бөгөөд эдгээрийг тээвэрлэх хүсэлтэй бол Компанитай урьдчилан ярилцах ёстой бөгөөд нэмэлт төлбөр эсвэл үйлчилгээ авах шаардлагатай байж болно.

6.3. Амьтан болон шувуу тээвэрлэх бол доороо битүү хайрцаг савтай байх ёстой бөгөөд стандарт ачаа тээшний хэмжээнээс хэтрэхгүй байх ёстой.

7. Холбоо барих

7.1. Нэмэлт мэдээлэл, тодруулга хийх болон захиалгын нөхцлүүд болон тэдгээр орж болзошгүй мэдээллийг хүргэх зорилгоор танаас дараах мэдээллийг гаргаж өгөх шаардлагатай:

- Эцэг эсвэл эхийн нэр, өөрийн нэр

- Гар утасны дугаар

- Цахим шуудан (Имэйл хаяг)

- Шаардлагатай бол бусад мэдээлэл.

7.2. Бид эдгээр мэдээллийг трансфер үйлчилгээг үзүүлэх зорилгоор ашиглана. Мөн Монгол Улсын зохих хууль тогтоомж, журмын дагуу Монгол Улсын хууль, хүчний байгууллагаас шаардсан тохиолдолд тэдгээрт гаргаж өгч болно.

8. Мэдэгдэл, үйлчилгээний хяналт

8.1. Захиалгатай холбоотой бүх чухал мэдээллийг бид захиалгад заасан имэйл хаяг болон эсвэл утасны дугаараар хүргэнэ.

8.2. Мэдэгдлийг хүлээж аваагүй эсвэл цаг тухайд нь хараагүйн улмаас үүсэх эрсдэл болон таны цахим шуудан болон гар утсанд гуравдагч этгээд зөвшөөрөлгүй хандсаны улмаас үүдэлтэй эрсдлийг Үйлчүүлэгч бүрэн хариуцна.

8.3. Үйлчилгээтэй холбоотой аливаа асуудлаар Компанитай эсвэл тээвэрлэгчтэй холбоо тогтоох бол имэйл буюу ваучерт заасан холбоо барих хаягийг ашиглаж болно.

9. Захиалгын өөрчлөлт

9.1. Захиалгад өөрчлөлт оруулах хүсэлтийг Үйлчилгээ эхлэхээс 24 цагийн өмнө хүлээж авна.

9.2. Цагтаа багтаж оруулсан өөрчлөлтийн улмаас захиалгын үнэ нэмэгдэх бол уг нэмэлт зөрүүг Үйлчлүүлэгч төлнө.

9.3. Захиалгат хугацаанаас (эконом ангиллын хувьд) 6 цаг, (бусад ангиллын хувьд) 24 цагийн дотор өөрчлөлт оруулах боломжгүй бол төлбөрийг буцаахгүй.

10. Захиалгын цуцлалт

10.1. Та дараах хугацаанд захиалгаа цуцлах тохиолдолд төлбөрөө бүтнээр буцаан авч болно:

Трансфер үйлчилгээ эхлэхээс 24 цагийн өмнө.

Эдгээр хугацаанаас хойш захиалга цуцалсан тохиолдолд бид буцаан олголт хийхгүй.

10.2. Бидний үйлдэл болон эс үйлдлээс үл хамаарсан нөхцөл байдал буюу тухайлбал нислэг, галт тэрэг цуцлах, хуваарьт цагийг урагшлуулж эсвэл хойшлуулах, зорчигч хоцрох зэргээс үүдэлтэйгээр үнэгүй хүлээх хугацаанаас хойш уулзах газраа зорчигчийг хүлээх баталгааг бид өгөхгүй.

10.3. Таны захиалгад нэмэлт төлбөр төлөх нөхцөл байгаа тохиолдолд ваучерт тэдгээрийн хугацаа, цуцлах нөхцлийг заана.

10.4. Тээвэрлэгч үүргээ зөрчих болон бусад урьдчилан таамаглаагүй онцгой нөхцөлд бид таны захиалгыг хүчингүй болгож, төлбөрийг бүрэн буцаах эрхтэй.

10.5. Үнэгүй цуцлах нөхцөлтэй захиалгыг цуцлах тохиолдолд уг үнэгүй цуцлах үйлчилгээний нэмэлт төлбөрийг хасч тооцон төлбөрийг буцаана. Энэ тохиолдолд захиалгыг цуцлах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор төлбөрийг буцаана.

Төлбөрийг буцаах бидний үүрэг хариуцлага таны төлбөр бидний данснаас гарсан цагаас эсвэл төлбөрийг шилжүүлэх хүсэлт банканд гаргасан цагаас эхэлж биелсэнд тооцогдоно.

10.6. Төлбөрийг хүлээн авах цаашдын дэс дараалал, хугацаа нь банкны үйл ажиллагаанаас хамаарна.

10.7. Та захиалга цуцлах бол танд очсон цахим шуудан дээрх 'Цуцлах' холбоос дээр дарахаас гадна бидэнтэй захиалга өгсөн телефон утсаар холбоо барьж энэ тухайгаа мэдэгдэнэ.

11. Зорчигч гарч ирэхгүй байх

11.1. Захиалгад дугаарыг нь заасан зорчигчийн гар утас трансфер эхлүүлэх, хүлээлгэх үеүүдэд болон тээвэрлэгчтэй уулзах хүртэл хэвийн ажиллагаатай бөгөөд орох дуудлага хүлээн авах боломжтой байх ёстой.

11.2. Үнэгүй хүлээх хугацаа өнгөрснөөс хойш зорчигч уулзах газраа гарч ирээгүй бөгөөд биднээс эсвэл тээвэрлэгчээс залгасан дуудлагад хариу өгөөгүй бол тээвэрлэгч трансфер гүйцэтгэхээс татгалзаж, уулзах газрыг орхиж явах эрхтэй. Энэ тохиолдолд энэхүү Үйлчилгээний нөхцлийн 11.3. зүйлд заасан нөхцөл үйлчилнэ.

11.3. Зорчигч гарч ирээгүйн улмаас трансфер гүйцэтгээгүй тохиолдолд захиалгын төлбөрийг буцаахгүй бөгөөд Үйлчилгээ аваагүйн улмаас гарах аливаа зардал, санхүүгийн алдагдлыг бид хариуцахгүй.

12. Тээвэрлэгч хүрэлцэн ирэхгүй байх

12.1. Тээвэрлэгч уулзах газар, өдөр, цагт газар хүрэлцэн ирээгүй тохиолдолд зорчигч тээвэрлэгч болон Компани руу утсаар ярьж мэдэгдэнэ.

12.2. Тээвэрлэгч уулзах газар хүрэлцэн ирээгүй тухай гомдлыг трансфер эхлэх ёстой байсан өдрөөс ажлын 5 хоногийн дотор гаргана.

12.3. Та гомдол гаргахдаа дараах зүйлсийг батлах шаардлагатай:

- Тохиролцсон цагт уулзах газраа байсан тухай;

- Тээвэрлэгч руу болон Компани руу утсаар залгаж тээвэрлэгч хүрэлцэн ирээгүй тухай мэдээлсэн тухай.

12.4. Уулзах газраа байснаа батлахын тулд:

- Хөдлөх цэг зочид буудал байгаа тохиолдолд та өөрийгөө багтаасан, арын хэсэгт нь зочид буудлын хүлээн авах танхимын (ресепшн) цагийг тод харуулсан зургаа дарах;

- Хөдлөх цэг нисэх буудал, төмөр замын өртөө байгаа тохиолдолд та өөрийгөө багтаасан, арын хэсэгт нь нислэгийн болон галт тэрэгний хуваарийн дэлгэц багтаасан зургаа дарах болон Зорчигчийг уулзах газраа, тохиролцсон цагт байсныг маргаангүй илтгэх аливаа бусад нотолгоо баримтыг бидэнд гаргаж өгөх шаардлагатай.

12.5. Тээвэрлэгч уулзах газар, өдөр, цагт хүрэлцэн ирээгүйг тогтоосон тохиолдолд бид трансферын төлбөрийг бүтнээр олгоно.

12.6. Түүнчлэн тээвэрлэгч уулзах, газар өдөр, цагт хүрэлцэн ирээгүйн улмаас та өөр тээвэрлэгчээс үйлчилгээ авсан бөгөөд тус үйлчилгээний төлбөр нь Компаниар дамжуулан захиалсан трансферээс илүү гарсан тохиолдолд бид уг зөрүүг төлнө. Энэ тохиолдолд дараах бүх нөхцөл шаардлагыг хангасан байх ёстой:

- Захиалгад заасан маршрут буюу уулзах газар, хүргэх цэг ижил байх;

- Захиалгад заасан өдөр, цагтай ижил байх;

- Ижил эсвэл доор ангиллын автомашин байх.

Эдгээр бүх нөхцөл шаардлагыг баримтжуулсан байх ёстой бөгөөд бусад зардал, алдагдлыг хариуцахгүй.

Энэхүү зөрүү нь бодит байх бөгөөд Компанийн зүгээс бодит бус гэж үзсэн тохиолдолд Компаниас тогтоосон зөрүүг олгоно.

13. Давагдашгүй хүчин зүйл

13.1. Давагдашгүй нөхцөл (зэвсэгт мөргөлдөөн; дайн самуун; террорист халдлага; гал түймэр, үер, хуй салхи зэрэг байгалийн давашгүй хүчин зүйл; эрх бүхий төрийн байгууллагын тогтоол шийдвэр, дүрэм журам, хориг хязгаарлалт; худалдааны хориг; ажил хаялт болон бусад) үүссэний улмаас энэхүү гэрээгээр хүлээсэн үүргүүдээ биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд Талуудыг эдгээр үүргүүдээс чөлөөлнө.

13.2. Талууд уг давагдашгүй нөхцөл байдал үүссэн тухайгаа нөгөө талдаа мэдэгдэхээс гадна уг нөхцөл байдал үүссэн тухайн улс, газар, нутаг дэвсгэрийн эрх бүхий байгууллагаас зохих журмын дагуу авсан нотлох баримтыг гаргаж өгнө.

14. Төлбөрийг буцаах

14.1. Бид төлбөрийн буцаалтыг зөвхөн шилжүүлэг хийсэн данс руу ажлын зургаан хоногоос хэтрүүлэлгүй эргүүлэн хийнэ. Банкны гүйлгээтэй холбоотой хугацааг бид хариуцахгүй. Төлбөрийг өөр данс руу хийх эсвэл бэлнээр гаргаж өгөх боломжгүй.

14.2. Давхар буцаалт хийхгүйн тулд төлбөр хийсэн банкнаас буцаан татах гүйлгээг (chargeback) эхлүүлсэн тохиолдолд бид төлбөрийн буцаалт хийхээс татгалзах эрхтэй.

14.3. Төлбөрийг буцаах бидний үүрэг хариуцлага таны төлбөр бидний данснаас гарсан цагаас эсвэл төлбөрийг шилжүүлэх хүсэлт банканд гаргасан цагаас эхэлж биелсэнд тооцогдоно.

14.4. Төлбөрийг хүлээн авах цаашдын дэс дараалал, хугацаа нь банкны үйл ажиллагаанаас хамаарна.

15. Гомдол гаргах журам

15.1. Та трансфер хайх, захиалах үйлчилгээний чанарт сэтгэл хангалуун бус байвал трансфер эхэлснээс хойш 14 (арван дөрвөн) хоногийн дотор манай имэйл хаяг руу санал гомдол гаргах боломжтой. Бид уг хугацаанаас хойш хүлээн авсан санал, гомдлыг үзэхгүй байх эрхтэй.

15.2. Түүнчлэн та тээврийн үйлчилгээг зохих ёсоор үзүүлээгүйн улмаас гарсан хохирлыг барагдуулахаар тээврийн үйлчилгээг гардан гүйцэтгэж буй тээвэрлэгчид шууд хандах эрхтэй.

15.3. Танд тээвэрлэгчийн тухай шаардлагатай мэдээлэл байхгүй тохиолдолд та манай цахим хаяг руу имэйл бичсэнээр таны санал гомдлыг тээвэрлэгч рүү шууд дамжуулна.

16. Хүүхдүүдийг зохион байгуулалттай тээвэрлэх

16.1. 18 (арван найман) нас хүртэлх найман хүүхдүүдэд трансфер захиалах тохиолдолд Компанид заавал урьдчилан мэдээлж, зөвлөгөө авна.

16.2. Дээрх тооны хүүхдүүдийг зохион байгуулалттай тээвэрлэх тохиолдолд дараах мэдээллийг нэмж Компанид өгнө:

- Хүүхдүүдийн овог, нэр, төрсөн он, сар, өдөр;

- Асран хамгаалагчийн утасны дугаар;

- Асран хамгаалагчийн овог, нэр;

- Авч явж буй хүний овог, нэр, регистрийн дугаар.

16.3. Эдгээр мэдээллийг трансфер эхлэхээс 72 цагийн өмнө мэдээлэх ёстой бөгөөд энэ хугацаанд мэдээлээгүй эсвэл дутуу мэдээлсэн тохиолдолд тээвэрлэгч трансфер гүйцэтгэхээс татгалзаж болно.

17. Бусад нөхцөл

17.1. Энэхүү Үйлчилгээний нөхцлийн зүйл заалт биелүүлэхтэй холбоотой аливаа маргааныг талууд харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэхийг эн тэргүүнд зорино. Талууд харилцан зөвшилцөлд хүрч чадаагүй тохиолдолд Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.