Аялагчдад - ая тухыг,

Агентад - ашиг орлогыг.

Тогтсон үнэ

Аяллын урьдчилан тогтсон нэг үнэтэй.
Улирал, өдөр шөнө болон түгжрэлээс үнэ хамаарахгүй.

Хяналт

Жолооч буух нислэгийн цагийг хянаж цагтаа очно.

Давуу талууд

Агентын халамж, нэмэлт үйлчилгээ

- Эелдэг боловсон жолооч аялагчийг түүний нэр бүхий цаастай угтаж, ачаа тээшэнд туслана.

- Буух нислэг хойшлох, саатах тохиолдолд үнэгүй хүлээнэ.

- Алаг эрээн таксины таних тэмдэггүй, цулгуй өнгөтэй цэвэр машин

Аялагч тухгүй байдалтай учрахгүй

- Нисэх буудал дээр такси хайж цаг алдахгүй.

- Таксины жолоочтой үнэ наймаалцахгүй.

- Жолоочид өгөх бэлэн мөнгө бэлдэх, авч явах, солиулах шаардлагагүй.

- Тоолуурын төлбөр бодогдохгүй.

- Бусадтай унаагаа хуваалцах шаардлагагүй.

- Аяллаа нийтийн унааны хуваарьт зохицуулж төлөвлөх шаардлагагүй.

Үйлчилгээний стандарт

- Авиакомпани, аяллын агент, зочид буудал, тур оператор зэрэг байгууллагуудад тусгайлан зориулан хөгжүүлсэн АВТОМАТЖУУЛСАН ЗАХИАЛГЫН СИСТЕМ.

- Дэлхийн хэмжээний нэгдсэн ерөнхий стандарт.

- Нэмэлтээр тусгайлсан VIP захиалга гүйцэтгэх боломжтой.

- Жолооч зөрчил гаргах тохиолдолд бид хамтын ажиллагаагаа зогсоодог.

Хамтрагчид

Эйр Транс

Та ЭйрТрансын туршлагатай хамт олноор дамжуулан онгоцны тийз, зочид буудал, гадаад аяллын захиалга төдийгүй нисэх буудлуудын унааны үйлчилгээг захиалах боломжтой.

Тапатрип

Монголд аяллын нэгдсэн үйлчилгээг технологид суурилан үзүүлж буй Тапатрипээр дамжуулан "Чингис хаан" ОУНБ төдийгүй дэлхийн бусад хотуудад ч тосч угтуулах, хүргүүлэх үйлчилгээ захиалах боломжтой.

Эйрлинк

Салбартаа тэргүүлэгчдийн нэг Эйрлинкийн туршлагатай хамт олноор дамжуулан онгоцны тийз захиалга төдийгүй нисэх буудлуудын унааны үйлчилгээг захиалах боломжтой.

Эйр Тикет

Тийз борлуулалтын эрч хүчтэй баг хамт олонтой Эйр Тикетээр дамжуулан онгоцны тийз захиалга төдийгүй нисэх буудлуудын унааны үйлчилгээг захиалах боломжтой.

БАЙГУУЛЛАГЫН ДОТООД ХЭРЭГЦЭЭНД

Гаднаас зочин төлөөлөгч, "expat" ажилтнуудыг угтах, үдэх болон дотоодын ажилтнуудаа гадагшаа, дотогшоо томилолтоор илгээх асуудлыг мэргэшсэн багт хариуцуулах боломжтой.
Жишээлбэл: уул уурхай, гадны төлөөлөгч байгууллага г.м.

ҮР БҮТЭЭМЖ

Хамтрагч болон ажилтнуудад үзүүлэх халамжийг хялбар үйлчилгээ ашиглан сайжруулснаар тэдгээрийн ажлын ҮР БҮТЭЭМЖИЙГ ДЭЭШЛҮҮЛ.

НЭГДСЭН ЗАХИАЛГА

Нисэх буудлын боломжийн үнэтэй, найдвартай гэрээлэгчтэй байснаар ганцхан ажил даалгахын тулд хэдэн мянган жолоочийг хайх, тэдгээрийг харьцуулах АЖЛААС ӨӨРИЙГӨӨ ЧӨЛӨӨЛ.

ГОЛ БИЗНЕС

Хэдийгээр үндсэн биш боловч цаг хугацаа болон ажиллагаа их шаардсан үйл ажиллагааг аутсорс хийж, ҮНДСЭН БИЗНЕСТЭЭ ТӨВЛӨР.

ТӨЛБӨР ТООЦОО

Захиалгын хэмжээнээс хамаарч төлбөрийн уян хатан нөхцлөөр ажиллах боломжтой.

Хамтрагчид

Байгууллагын дотоод хэрэгцээнд:

Sandvik Mongolia Office

Уул уурхай.
Уул уурхайн чиглэлийн дэлхийн томоохон компаниудын нэг болох Sandvik компанийн Монгол дахь төлөөлөгчийн газар гадаад мэргэжилтэн төдийгүй дотоодын ажилтнуудыг ч нисэх буудлаас тосуулах, үдэх чиглэлээр хамтран ажиллаж байна.

KRKA Mongolia Office

Эм ханган нийлүүлэлт, дистрибьютор.
Олон улсын томоохон эм үйлдвэрлэгч болон ханган нийлүүлэгч болох KRKA компанийн Монгол дахь төлөөлөгчийн газар гадаад мэргэжилтэн төдийгүй дотоодын ажилтнуудыг ч нисэх буудлаас тосуулах, үдэх чиглэлээр хамтран ажиллаж байна.

Бадрах Энержи - Orano

Уул уурхай.
Уул уурхайн чиглэлийн томоохон компаниудын нэг болох Бадрах Энержи - Орано компанийн гадаад мэргэжилтэн төдийгүй дотоодын ажилтнуудыг ч нисэх буудлаас тосуулах, үдэх чиглэлээр хамтран ажиллаж байна.

Тээврийн компаниуд:

Дэмууд

Аялал жуулчлал, байгууллагуудтай дунд болон том оврын автобусаар хамтран ажиллагч Дэмүд компани манай захиалгын системийг ашигладаг болно.

Улаанбаатар Эйрпорт Шаттл

Нисэх буудлын албан ёсны дундын тээврийн компани болох UBUS үйлчилгээ манай захиалгын системийг ашигладаг болно.

Ви Ай Пи Комфорт

Комфорт ангиллын биечлэн гүйцэтгэгч Ви Ай Пи Комфорт ХХК нь манай захиалгын системийг ашигладаг болно.

Хамтран ажиллах

Захиалгыг зөвхөн энэхүү вэбсайтаар дамжуулан онлайнаар авах бөгөөд утсаар авахгүй болохыг анхаарна уу.
Та дараах хэсгийг бөглөж илгээснээр бид эргээд холбоо барих болно.