Та нисэх буудлаас тосч угтуулах эсвэл нисэх буудал руу хүргүүлэх шаардлагатай бол цагийг нь тулгаж яаран сандралгүй, урьдчилан захиалах боломжтой хүргэлтийн үйлчилгээ юм. Манай үйлчилгээ тогтсон үнэтэй тул минутын нэмэгдэл болон километрийн тооцоолол нэмэгдэхгүй.
Мөн энэхүү үйлчилгээ нь хувийн үйлчилгээ тул та бусад гадны хүмүүстэй машинаа хуваалцахгүй. Та зорчигчийн тооноос үл хамааран зөвхөн захиалсан машины үнийг л төлнө.
Мөн түүнчлэн таны нэр бүхий цаас барьж угтах тул та машин эсвэл жолоочийг хайх шаардлагагүй.
1. Та захиалга эхлүүлэхдээ эхлэх болон хүргүүлэх цэгээ сонгоно.
2. Дараа нь машин ирж авахуулах өдөр болон цагаа сонгоно. (Нисэх буудал дээр очих цагаа урьдчилан сайтар тооцолно уу)
Ирэх буцахтай хамт захиалах бол «Хоёр талдаа захиалах» гэдгийг сонгоод буцах өдөр, цагаа мөн сонгоно.
3. Шаардлагатай мэдээллээ бөглөснөөр захиалга үүсч, энэ тухай имэйл танд очно.
Та имэйлд бичсэн зааврын дагуу төлбөрөө хийх бөгөөд жолооч томилогдсоноор таны захиалга бүрэн баталгаажих болно.
Бид үйлчилгээгээ хоёр бүсчлэлд явуулж байгаа бөгөөд та Бүсчлэл хуудаснаас хүчинтэй байгаа бүсчлэлийн мэдээллийг харна уу.
Таны захиалга хойшилсон, саатсан тухай та мэдсэн даруйдаа танд томилогдсон жолоочийн гар утасны дугаар руу залгана уу. Мөн манай хэрэглэгчийн алба руу booking@ulaanbaatarshuttle.com имэйлээр эсвэл баталгаажуулах имэйлд заасан утсаар мэдэгдэнэ үү.
Ингэхдээ захиалгынхаа дугаарыг хэлж, өөрчлөгдсөн шинэ цагийн хуваарийг мэдэгдэнэ үү.
Хэт тулгаж хэлсэн өөрчлөлттэй холбоотой нөхөн төлбөр, торгуулийн талаар Үйлчилгээний нөхцлөөс уншиж танилцана уу.
Жолооч Таныг захиалга хийх үедээ оруулсан овог, нэрийг цаасан дээр хэвлэж угтана.
Нисэх буудлаас тосч байгаа тохиолдолд Таныг хил гаалийн хяналт шалгалтыг өнгөрч, ачаа тээшээ авсны дараа ирэх нислэгийн угтах танхимд хүлээнэ.
Хот дахь байршлаас авахуулж байгаа тохиолдолд таны заасан хаягаар очно.
Захиалга баталгаажуулсан имэйлээр таныг тосох дэлгэрэнгүй зааварчилгааг илгээх болно.