Get Airport Taxi нь нисэх буудлаас тосч угтах, хүргэх унаа захиалгын олон улсын платформ бөгөөд тус платформоор дамжуулан хэрэглэгчид "Чингис Хаан" ОУНБ төдийгүй дэлхийн бусад хотуудын нисэх буудлуудад тосч угтуулах, хүргэх унааны захиалга өгөх боломжтой юм.
Таныг Монгол орны болон дэлхийн аль ч өнцгөөс бидэнтэй нэгдэж өөрсдийгөө хөгжүүлэхийг урьж байна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг: 

  1. Имэйл, утас (түүний дотор мессенжэр апп-ууд), сошиал сувгаар орж ирсэн захиалга хүлээн авах, бүртгэлийн системд оруулах;
  2. Захиалгыг жолоочдод жигд хуваарилж өгөх;
  3. Захиалгын гүйцэтгэлд хяналт тавьж ажиллах;
  4. Харилцагчдаас ирсэн дуудлага бүрт хариу мэдээлэл өгч ажиллах;
     

Ажлын байранд тавигдах шаардлага: 

  1. Англи хэлний дундаас дээш шатны мэдлэгтэй (орос хэлтэй бол давуу тал болно);
  2. Түргэн ойлгох, ойлгосноо хэрэгжүүлэх чадвартай байх;
  3. Асуудлыг гаргасан журмын дагуу бие даан шийдвэрлэх чадвартай байх;
  4. Хувийн зохион байгуулалт сайтай, цаашид тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй;
  5. Компьютерын хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байх;
  6. Харилцааны болон хэл ярианы ур чадвар сайтай байх;
  7. Дээд боловсролтой. 

Нэмэлт мэдээлэл:

  • Офис, гэр хослуулан ажиллах боломжтой;
  • Мэргэжил хамаарахгүй;
  • Нас, хүйс харгалзахгүй;

Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан мэдээлэл:

  • Тулгуур эрхтний бэрхшээлтэй хүн ажиллах боломжтой;

 Та доорхи хэсгийг бөглөн бидэнд илгээнэ үү.

Comments

Contact us

Захиалгыг зөвхөн энэхүү вэбсайтаар дамжуулан онлайнаар авах бөгөөд утсаар авахгүй болохыг анхаарна уу.